2011-05-26
Сонирхолтой менежментийн хичээл
Сонирхолтой менежментийн хичээл/ заавал уншаарай хүмүүсээ/

Хичээл 1:
Худалдааны төлөөлөгч, захиргааны ажилтан, менежер гурав үдийн хоолондоо явж байгаад эртний тосон дэнлүү олжээ. Жаахан үрсэн чинь Бирд гарч ирж гэнэ. Бирд “Тус бүрийн чинь нэг, нэг хүслийг биелүүлж өгье” гэжээ. “Би эхлээд, би эхлээд” хэмээн захиргааны ажилтан хэлж гэнэ. “Би Бахамад хурдны хөлөг онгоц жолоодож, дэлхий ертөнцийг мартмаар байна” гэв. Пүфф! Тэр яваад өгөв. “Одоо би, одоо би” хэмээн худалдааны төлөөлөгч хэллээ. “Би Хавайн арал дээр хувийн массажчинтай, коктейл тасралтгүй ирж байх амралтанд хайрттайгаа баймаар байна” гэв. Пүфф! Тэр ч бас яваад өглөө. “За, одоо чиний ээлж” хэмээн Бирд менежерт хэллээ. Менежер “Би тэр 2-ыг үдийн хоолны дараа ажил дээр бэлэн байлгамаар байна” гэжээ.

Өгүүллэгийн сургааль: Үргэлж даргаа эхэнд нь үг хэлүүлж бай.

Хичээл 2 :
Бүргэд модон дээр юу ч хийхгүй сууж байлаа. Жижигхэн туулай түүнийг хараад “Би чам шиг юу ч хийлгүй зүгээр сууж болох уу?” гэж асуув. Бүргэд “Яагаад болохгүй гэж” гэж хариуллаа. Тэгээд туулай бүргэдийн доор газарт суугаад амрав. Гэнэт үнэг гарч ирээд туулайн дээр харайн идэж орхилоо.

Өгүүллэгийн сургааль: Зүгээр суухын тулд та маш дээр байр суурьтай байх ёстой.

Хичээл 3 :
Цацагт хяруул бухтай буу халж байлаа. “Би тэр модны дээр нь гармаар байна. Даан ч надад эрч хүч алга” хэмээн цацагт хяруул санаа алдав. “Тэгвэл чи миний аргалнаас жаахан идээч дээ. Шим тэжээлээр баян шүү.” Цацагт хяруул бөөн аргал дундаас тоншиж гартал модны хамгийн доод мөчирт хүрэх эрч хүч олж байхыг мэдрэв. Маргааш өдөр нь дахин хэдэн аргал идтэл тэр хоёр дахь мөчирт хүрэв гэнэ. Эцэст нь, 4 өдрийн дараа цацагт хяруул бахархалтай нь аргагүй модны дээр сууж байлаа. Түүнийг тариаланч хурдан гэгч нь онилоод буудчихав

Өгүүллэгийн сургааль: Үхрийн баас таныг оргилд хүргэж болох ч тэнд та удаан байж чадахгүй.

Хичээл 4:
Жижигхэн шувуу өвлөөс зугтан өмнө зүг рүү нисч байлаа. Үнэхээр хүйтэн байсан тул шувуу нисч чадахаа байж том талбай дээр унав. Түүнийг тэнд хэвтэж байхад үнээ хүрч ирээд хэдэн аргал унагаажээ. Хөлдөж үхэх гэж байсан шувуу үнээний аргал дунд хэвтэж байхдаа тэр ямар сайхан сэтгэлтэй байсныг ойлгож гэнэ. Үхрийн баас түүнийг дулаацуулж чадав. Тэр үнэхээр аз жаргалыг мэдэрч, дуулж эхэллээ. Гэтэл түүгээр өнгөрч явсан муур түүний дуулахыг сонсоод шалгахаар ирэв. Тэгээд аргал дундаас шувууг хурдан гэгч нь гаргаж аваад идэж орхилоо.

Өгүүллэгийн сургааль:
1. Чамд муу зүйл хийсэн хүн бүхэн чиний дайсан биш.
2. Зовлонгоос гаргаж байгаа хүн болгон найз чинь байх албагүй.
3. Хэрвээ чи гүнзгий аргал дунд байгаа мэт байвал амаа хамхих нь зөв. Ингээд 5 минутын менежментийн хичээл дууслаа.
Бичсэн: azka | цаг: 14:41 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax