2011-05-21
Амжилтанд хүрэх алхам
АМЖИЛТАНД ХҮРЭХ АЛХАМ

Зорилгоо биелүүлэх эцсийн хугацааг тогтоо. Зохион байгуулалттай байж сурах анхны алхам бол зорилго тавих. Таны ажил, дасгалын хуваарь, гэр бүл. Та яг юу хийх хэрэгтэй байгаагаа товчхон бичиж тэмдэглээд энэхүү зорилгодоо хүрэх эцсийн хугацааг тогтоогоорой.
Жижиг зорилгуудтай бол. Зорилгоо жижиг хэсгүүдэд хуваа. Тухайлбал байрныхаа бүх зохион байгуулалтыг өөрчлөх зорилготой байгаа бол тодорхой хугацаанд нэг өрөөг сонгож аваад үүн дээрээ ажиллах хэрэгтэй. Ажлынхаа бүх шүүгээг цэгцлэх гэж байгаа бол нэг шургуулганаас эхлэх гэх мэт. Жижиг хэсгүүдийг гүйцэлдүүлэхэд илүү хялбар байдаг.
Өөрийгөө урамшуулах. Та биелүүлсэн зорилго бүрийнхээ тоогоор өөрийгөө урамшуулж байгаарай. Энэ нь таныг урам зоригийг хөглөж зорилгодоо биелүүлэхэд тань туслах болно.
Дэмжигч багийг ашиглах. Та өөрийнхөө зорилгын тухай гэр бүл, найз нартаа дуулгаарай. Тэдний дэмжлэгийг хүс. Мөн тэднээс зорилгыг чинь сануулж байхыг хүсээрэй.
Жижиг алдаан дээр инээж сур. Ямар ч ажлыг маш амархан, хөнгөн бүтнэ гэж бүү тооцоол. Таныг ямар нэг зүйлийг сайжруулах гэж оролдох үед чинь зам дээр заавал нэг саад гарч таарна. Харин энэ үед битгий бууж өгөөрэй. Та тогтоосон хугацаандаа зорилгоо биелүүлж чадахгүйд хүрвэл хугацаагаа сунгаж болно. Бууж өгснөөс зам дээр буцаж гарах нь илүү чухал.
“Хийж чадна”гэдэгтээ үргэлж итгэлтэй бай. Хандлага бол бүх зүйл. Та бүтэлгүйтнэ гэж бодвол бүтэлгүйтэх л болно. Харин та амжилтанд хүрнэ гэж бодож байгаа бол амжилт танд ирэх нь гарцаагүй. Хүмүүсийг урам зоригийг хөглөдөг лекцийн илтгэгч Зиг Зиглар “амжилтанд хүрэхийн тулд сөрөг муу бодлоосоо ангижирч, оюун санаагаа зорилгодоо чиглүүлэх хэрэгтэй” гэж үргэлж хэлдэг байна.


Бичсэн: azka | цаг: 19:00 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


goyo yum ghde zarim neg gazraa aldagdaltai sanagdlaa
ирмэх
Бичсэн: Зочин цаг: 13:20, 2011-09-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax