2011-05-15
Тавхан минут

Тавхан минут

Хүүхдийн тоглоомын талбай дээр залуу бүсгүй 2 зэрэгцэн сууж байв. Бүсгүй залууд "Тэр тоглож байгаа миний хүү" хэмээн улаан цамцтай гулгуур дээр гулгуйж хүүг заав. 
   "Үнэхээр хөөрхөн хүү байна" хэмээн залуу хэлээд " Миний охин цагаан даашинзтай дугуй унаж байна" гэлээ.  Тэгээд  цагаа хараад охиноо дуудан " Мелисса тоглох цаг дууслаа гэртээ харьцгаая" гэв. Охин хариуд нь" Ааваа дахиад тавхан минут тоглоё тэгэх үү" хэмээн гуйв. Охинй ааь толгой дохиж зөвшөөрөх үед охин инээмсэглээд үргэлжлүүлэн дугуйгаа уналаа. Тун удалгүй аав нь дахиад цагаа харан " Мелисса таван минут болчихлоо. Явцгаах уу гэв. "Ааваа дахиад таван минум тэгэх үү" хэмээн охин бас л гуйсан харцаар харав. Тэрээр охиндоо ахиад таван минут тоглохыг нь зөвшөөрч эргээд сандалдаа суулаа. Хажууд нь суух эмэгтэй "Та үнэхээр тэвчээртэй сайн эцэг юмаа" хэмээн түүнийг магтлаа. Нөгөөх эрэгтэй инээмсэглээд "Түүний ахыг Томмиг дугуйгаа унаал явж байхад нь согтуу жолооч дайрчихсан юм. Би хэзээ ч Томмиг дахин 5 минут тоглрхыг гуйхад нь зөвшөөрдөггүй байлаа. Би Мелиссадаа хүү Томми дээр гаргасан шигээ алдаагаа давтахгүй гэж өөртөө амласан юм. Охин намайг өөрт нь дахин 5 минут дугуйгаа унах боломж олголоо гэж  бодож байгаа. Яг үнэндээ би өөртөө охиныхоо тоглож буйг харах аз жаргалтай 5 минутыг нэмж байгаа юм шүү дээ" гэлээ.
   Та өөрийнхөө хайртай хүмүүстэйгээ үргэлж 5 минут хамт байх боломж олгож байгаарай. Таван минутын үнэ цэнийг юутай ч зүйрлэж боломгүй.

Бичсэн: azka | цаг: 09:50 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Tanai blog mash ih taalagdlaa.Tsaashdiin ajild n amjilt husie.Olon sonirholtoi medeelluudiig oruulna gedegt naidaj bn
Бичсэн: Зочин цаг: 12:02, 2011-10-29 | Холбоос | |


гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 12:01, 2011-10-29 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax